ФАТФ-аас гишүүн улсуудын СББМҮҮ-ийн авлигатай холбоотой ФАТФ-ын техник хэрэгжилтийн “хэвтээ үнэлгээ”-г хийлээ
Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч (СББМҮҮ) буюу “хаалгачид” (gatekeepers) нь санхүүгийн байгууллагуудтай харьцуулахад МУТС эрсдэлийн талаарх ойлголт дутмаг бөгөөд эрсдэлийн эмзэг байдал өндөр байдаг байна. Энэхүү салбарын эрсдэлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах буюу хяналт шалгалт хийх, дотоод хяналт, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх, хангалттай эрх мэдэлтэй байх зэрэг ФАТФ-ын зөвлөмжүүдийн хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд үүнээс үүдэн авлига хээл хахууль, мөнгө угаах эрсдэлд өртөмтгий болгодог байна. ФАТФ-аас их хэмжээний болон системчилсэн авлига нь улс орны эдийн засагт ноцтой нөлөө үзүүлж, хууль бус хөрөнгө их хэмжээгээр бий болгож байгааг онцолсон.
ФАТФ-ын гишүүн 35 улсын СББМҮҮ нар ФАТФ-ын стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх зорилгоор “Хэвтээ үнэлгээ”-г хийж, 2024 оны 7 дугаар сард тайланг нийтэлжээ. Үнэлгээгээр ФАТФ-ын гишүүн улсуудын талаас илүү хувь нь 80%-иас дээш оноо авсан бол 7 улс 50%-иас доош оноо авсан байна. Эдгээр улсууд нь дэлхийн ДНБ-ний талаас илүү хувийг (50.89%) эзэлж байгаа улсууд байсан байна. Мөн бусад зөвлөмжүүдтэй харьцуулахад харилцагчийг таньж мэдэх, дотоод хяналт, хяналт шалгалттай холбоотой зөвлөмжүүдийн техник хэрэгжилт хангалтгүй үнэлгээ авсан байна.
ФАТФ-ын 4 дэх шатны харилцан үнэлгээ дууссантай холбоотойгоор эдгээр салбарыг МУТСТ зорилгоор зохицуулах, хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатай байгааг тайланд дурджээ. Иймээс СББМҮҮ нарыг урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээнд хамруулж, тэдэнд шаардлагатай мэдээлэл, туслалцаа хүргэх зорилгоор салбар тус бүрийн мэргэжлийн холбоодтой хамтран ажиллахыг зөвлөсөн байна.
Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.